Ааваа намайг битгий зодооч-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай!
2012-05-17, 10:51
“...Өнөөдөр би хичээлээ тараад гэр рүүгээ их яарч, догдолж байлаа. Учир нь өнөөдөр манайх шинэ жилийн гацуур модоо чимнэ гэсэн. Замдаа гацуур мод ямар гоё харагдах бол хэмээн төсөөлөн алхлаа. Гэнэт аав архи уучихсан байвал яанаа гэх бодол намайг айлгалаа.
Хашааныхаа үүдэнд иртэл гадаа нь цагдаагийн машин дохиогоо хангинуулан зогсч гэрээс орилон шуугилдах чимээ тасхийв. Би өөрийн эрхгүй аавдаа гомдон нулимс нүд бүрхлээ. Учрыг мэдвэл юун шинэ жилийн гацуураа чимэх манатай, аав архи ууж, муудалцсан тул ээж аргагүйн эрхэнд цагдаа дуудсан байлаа. Ахын хацар шалбарч, нүд...