Өмнөговь аймгийн Цогтцэций сумын багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөрийн Цахим сургалт төсөл

Шинэ сэтгэгдлүүд

  • Цахим хичээл: Эзэлхүүн-Татаж авах бичлэгт Зочин: Бусдадаа туршлагаа хуваалцаж байгаад маш их баярлаж
  • Google-с хэрхэн оновчтой хурдан хайлт хийх вэ? бичлэгт yttt:
  • Google-с хэрхэн оновчтой хурдан хайлт хийх вэ? бичлэгт Зочин:
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг... бичлэгт Зочин: utasnii dugaaraa bichnuu byasalgald burtguuleh gesen
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө бичлэгт Зочин: дээр үед уншиж байсан жишээг бичсэн байна
  • "Шилдэг цахим хичээл шалгаруулах" уралдааны дүн, 2... бичлэгт Aalz (зочин):
  • Гомдол, бухимдал, гутрал, атаа жөтөө нь хүний гэрлэн бүрхүүл... бичлэгт Aalz (зочин): goe shvv ..
  • Амжилтанд хүрэх 4 нууц / Зөвлөгөө бичлэгт Отгонжаргал (зочин): Баярлалаа.
  • Цахим хичээл: Эзэлхүүн-Татаж авах бичлэгт Зочин: САЙН БОЛСОН
  • "Шилдэг цахим хичээл шалгаруулах" уралдааны дүн, 2... бичлэгт Зочин: үнэхээр гое таньд ажлын амжилт..
  • Захидал бичлэгт аалз (зочин):
  • Багш та! Алган дээр од тавьдаг шидтэн ... бичлэгт Сургалтын блог: Баярлалаа гоё шүлэг нийтэлсэн байна Ойрын үед холбогдоогүйд уучлал
  • "Шилдэг цахим хичээл шалгаруулах" уралдааны дүн, 2... бичлэгт Зочин: цахим хичээлийг ээлжит хичээлдээ байнга хэрэглэж хэвшсэн байдлаар нь дүгнэвэл бодитой үнэлгээ болно..
  • Цахим хичээлийн зөвлөмж, №6 бичлэгт ganaa: баярлалаа
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
80459 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 107-с 103-р хуудас. | дараах >>

Удирдлагын багт зөвлөмж

2011-11-30,01:29

   

“Цахим сургалт” төслийн Гүйцэтгэгч-менежментийн багийн зөвлөмж

2011.11.28                               №1                                          Улаанбаатар хот

“Цахим сургалт” төслийн үйл ажиллагаа амжилттай эхэлж, 1-р шатны сургалт явагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Төслийн 1-р шатны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор дараах зөвлөмжийг илгээж байна. Үүнд:

1.    Төсөл хэрэгжүүлэх сургуулийн багийг томилох

Төсөл хэрэгжүүлэх сургуулийн баг нь Захирлын тушаалаар томилогдох ба бүх Сургалтын менежер, Нийгмийн ажилтан болон ЗАС-ийн ахлагч, БХТөвийн арга зүйч нар багт орсон байх шаардлагатай.

2.    Төслийн үйл ажиллагааны 1-р шатны төлөвлөгөө гаргах

Төслийн үйл ажиллагааны 1-р шатны ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хариуцах ажилтан, хэрэгжих хугацааг тодорхой заасан сургуулийн төлөвлөгөөг гаргана.

11.25-ны өдөр сургуулийн төлөвлөгөөг цахим шуудангаар илгээх  хүсэлт гаргасан боловч өнөөдрийн байдлаар ирүүлсэн сургууль байхгүй байна.

3.    Төслийн хэрэгжилтийн явцын тайлан ирүүлэх болон төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах талаар

Төсөл хэрэгжүүлэгч бүх сургуулиуд төслийн хэрэгжилтийн явцын тайланг 7 хоног бүрийн Баасан гаригт цахим шуудангаар ирүүлэх шаардлагатай. Явцын тайлан хүлээж авч байгаагийн зорилго нь  төслийн үйл ажиллагааны хэрэгжилтэнд хяналт тавих,  зөвлөгөө өгөхөд оршино.  

Сургуулиудын ирүүлсэн тайлантай танилцаж, сургууль бүрд төслийн хэрэгжилтийг хангах тал дээр юунд анхаарах талаар зөвлөгөө хүргүүлж байх  болно.

Тайлан ирүүлэхдээ  төслийн 1-р шатны үйл ажиллагааны төлөвлөгөөний аль заалтаар ямар ажил  хийсэн талаар  тодорхой бичиж ирүүлэх, холбогдох материалыг  хавсралтаар илгээх  шаардлагатай юм.  

Жнь: Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний 8.4, 9.4-д тусгагдсан  уралдаан зарлах гэсэн заалтын биелэлтийг бичихдээ уралдаан зарласан гэж бичээд орхих биш тухайн уралдааны болзлыг хавсаргах, Сургалтын менежерүүдээс багш нарын цахим хичээлд сууж анализ хийж байгаа бүртгэл, цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүний бүртгэлийг хавсаргах шаардлагатай.

Төслийн 1-р шатны ажил дүгнэхэд үйл ажиллагааны төлөвлөгөөний заалт бүрээр хийсэн ажлыг  үнэлэх болно.

4.    Зайн сургалт хэрхэн явагдах талаар

Төсөл хэрэгжүүлэгч сургууль бүрд зориулж сургалтын блог нээсэн ба

-       Сургуулийн төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө

-       Төслийн явцын тайлан

-       Төслийн хэрэгжилтийг хангах талаар Гүйцэтгэгч-менежментийн багийн зөвлөмж

-       Багш нарын цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүнд өгөх зөвлөгөө

-       Нээлттэй эхийн үйлдлийн системийн Хэрэглээний болон бусад програмууд дээр хэрхэн ажиллах талаар зайн сургалт

-      Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, тест, судалгаа, нэгж хичээлийн цахим хөтөлбөрийг  сонирхолтой програмууд ашиглан хийх талаар зайн сургалт

-       Баянзүрх дүүргийн төсөл хэрэгжсэн сургуулиудын туршлага зэрэг материалууд байршуулна.

Сургуулийн удирдлага, бүх багш нар бидний хөтлөн явуулж байгаа сургалтын блогт байнга зочилж, мэдээлэл, зөвлөгөө үзэж, зайн сургалтад хамрагдахын зэрэгцээ төслийн танхимын болон зайн сургалтыг хэрхэн үр дүнтэй явуулах, төслийн хэрэгжилтэд анхаарах зүйлийн  талаар санал хүсэлтээ илгээж байх нь төслийг амжилтад хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Сургууль дээр явагдаж буй сургалтын болон төслийн хэрэгжилттэй холбоотой та бүхний илгээсэн зургуудыг сургалтын блогт байршуулах болно.

5.    Сургалтад хамрагдаагүй багш нарт сургалт  зохион байгуулах талаар

Төслийн сургалтад сургууль бүрээс 40 багш суралцаж байгаа бөгөөд сургалтад хамрагдаагүй  багш нарт сургалт явуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах хэрэгтэй байна.

Сургалтад хамрагдаагүй  багш нарт явуулах сургалтыг  2 хэлбэрээр зохион байгуулж болно.

1.    Сургуулийн сургагч багш бүр 1 багш хариуцаж авч, сургалт явуулах

2.    Мэдээлэл зүйн болон сургагч багш нараас бүрдсэн  баг бүрдүүлж, сургалт явуулах. Үүнд:

-       Сургалтын багийн сургалт явуулах хуваарь, сургалтад суралцах багш нарын нэрс гаргах, сургалт үр дүнтэй явагдаж буйд хяналт тавих,  ирцийн бүртгэл хөтлөх

-       Жнь:                                Сургалтын хуваарь

Сургалтын өдөр

Сургалтын цаг

Сургагч багш нарын нэрс

Суралцагч багш нарын нэрс

 

 

 

Даваа

 

 

 

9.00-12.00

1. Н.Батболд

2. Х.Хишгээ

3.  Д.Мягмар

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

 

 

Даваа

 

 

14.00-17.00

1. Э.Наран

2. Б.Ариунаа

3. С.Баатар

1.

2.

3.

4.

гэх мэт

 

-       Сургалтын баг нь сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж, Сургалтын менежерээр батлуулах

-       Сургалтын багийн 1 гишүүн нь заах, үлдсэн гишүүд нь туслах багшаар ажиллах байдлаар сургалт зохион байгуулах нь үр дүнтэй байдаг.

3.    Сургуулийн сургагч багш бүр 1 багш хариуцаж авч, сургалт явуулах тохиолдолд сургагч багштай гэрээ байгуулах  шаардлагатай.

 

6.    “Шилдэг цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн шалгаруулах, дүгнэх”  төслийн үйл ажиллагааны заалтын хэрэгжилтийг хангах талаар

УБ хотын Баянзүрх дүүрэгт хэрэгжсэн “Цахим сургалт” төслийн 1-р  хагас жилийн  ажил дүгнэлтээр А үнэлгээтэй дүгнэгдсэн  79-р сургуулийн “Монголын багш нарын өдрийг угтаж нийт багш нар, ЗАС,бүтээлч хамтлагуудын дунд зохиох уралдааны удирдамж” болон 55-р сургуулийн “Шилдэг цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн, зайн сургалтын хичээл, сурган хүмүүжүүлэх зөвлөгөө шалгаруулах” уралдааны болзлыг хавсралтаар хүргүүлж байна.

Эдгээр сургуулиудын уралдааны болзлоос санаа авч,  өөрсдийн онцлог нөхцөлд тохируулж  удирдамж гаргах,  багш нарыг идэвхтэй оролцуулах, дүгнэх ажлыг зохион байгуулахыг зөвлөж байна.

7.    Төслийн сургалтын бие даалтын ажлын талаар

Төслийн сургалтаар заалгасан  мэдлэг дээрээ тулгуурлан багш бүр цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн хийж, төслийн багт илгээх ёстой талаар манай сургагч багш нар танилцуулсан билээ.

Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн илгээх хуваарь:

12.03, 12.10                            Сургагч багш бүр 1 цахим хичээл,
                                          5  цахим сургалтын хэрэглэгдэхүүн

12.10                                       Суралцагч багш бүр 1 цахим хичээл,
                                        5  цахим сургалтын хэрэглэгдэхүүн

Багш нар 2-р улиралд заах бүлэг сэдэв, нэгж хичээлийн хөтөлбөрийн дагуу  цахим хичээл  сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх хэрэгтэй  бөгөөд  бие даалтын ажлыг  төслийн багийн гишүүд,  сургагч багш нар үзэж, анхаарах зүйлийн талаар зөвлөгөө өгнө.

Зөвлөгөө болон  шилдэг цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүнийг багш нар харилцан туршлага судлах зорилгоор сургалтын блогт  байршуулна.

Сургууль бүрд зориулж цахим шуудангийн хаяг нээсэн ба тухайн хаягаар  хичээлээ илгээгээрэй.

8.    Сургуулийн вэб сайтын талаар

Сургуулийнхаа вэб сайтын бүтэц ямар байх талаар  програм хангамжийн компанийн програмистуудтай зөвлөлдөж, 12-р сарын 3-ны дотор  вэб сайтын бүтцээ гаргах, сайт руу оруулах материалаа Наран терминал компани руу илгээхийг зөвлөж байна.

Сургуулийн вэб сайт ажиллуулах журмын загварыг дараагийн зөвлөмжөөр илгээх болно.

Багш нартай  байгуулах гэрээний талаар

Сургагч багштай байгуулах гэрээний загварыг хавсралтаар илгээлээ. Гэрээг сургуулийнхаа нөхцөлд тохируулж,  засварлаж болно.

Суралцагч багштай  байгуулах гэрээг сургагч багшийн гэрээнээс санаа авч, боловсруулахыг зөвлөж байна. Сургагч болон суралцагч багшийн гэрээний хавсралт болох  “Төсөл хэрэгжүүлэгч дунд сургуулийн багшийн хүлээх үүрэг”-ийг хавсралтаар илгээлээ.

Амжилт хүсье!!!

Бид хамтдаа хүчтэй!!!

 


бичсэн: Сургалтын блог төрөл: Удирдлагын багт зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 166 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 107-с 103-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Мэдээ мэдээлэл
  • Төслийн танилцуулга
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Багш нарт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана.
  • Цогтцэцийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник
  • Сургалтын блогийн зөвлөмж
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • Замын-Үүдийн сургууль
  • Зүүнбаянгийн сургууль
  • IQ test
  • Англи-монгол-англи толь бичиг
2006-2009 © Өмнөговь аймгийн Цогтцэций сумын багш нартаа