Өмнөговь аймгийн Цогтцэций сумын багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөрийн Цахим сургалт төсөл

Шинэ сэтгэгдлүүд

  • Цахим хичээл: Эзэлхүүн-Татаж авах бичлэгт Зочин: Бусдадаа туршлагаа хуваалцаж байгаад маш их баярлаж
  • Google-с хэрхэн оновчтой хурдан хайлт хийх вэ? бичлэгт yttt:
  • Google-с хэрхэн оновчтой хурдан хайлт хийх вэ? бичлэгт Зочин:
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг... бичлэгт Зочин: utasnii dugaaraa bichnuu byasalgald burtguuleh gesen
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө бичлэгт Зочин: дээр үед уншиж байсан жишээг бичсэн байна
  • "Шилдэг цахим хичээл шалгаруулах" уралдааны дүн, 2... бичлэгт Aalz (зочин):
  • Гомдол, бухимдал, гутрал, атаа жөтөө нь хүний гэрлэн бүрхүүл... бичлэгт Aalz (зочин): goe shvv ..
  • Амжилтанд хүрэх 4 нууц / Зөвлөгөө бичлэгт Отгонжаргал (зочин): Баярлалаа.
  • Цахим хичээл: Эзэлхүүн-Татаж авах бичлэгт Зочин: САЙН БОЛСОН
  • "Шилдэг цахим хичээл шалгаруулах" уралдааны дүн, 2... бичлэгт Зочин: үнэхээр гое таньд ажлын амжилт..
  • Захидал бичлэгт аалз (зочин):
  • Багш та! Алган дээр од тавьдаг шидтэн ... бичлэгт Сургалтын блог: Баярлалаа гоё шүлэг нийтэлсэн байна Ойрын үед холбогдоогүйд уучлал
  • "Шилдэг цахим хичээл шалгаруулах" уралдааны дүн, 2... бичлэгт Зочин: цахим хичээлийг ээлжит хичээлдээ байнга хэрэглэж хэвшсэн байдлаар нь дүгнэвэл бодитой үнэлгээ болно..
  • Цахим хичээлийн зөвлөмж, №6 бичлэгт ganaa: баярлалаа
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
80578 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 107-с 39-р хуудас. | дараах >>

Сургалтын блогийн зөвлөмж/ Багш Б.Мөнхтуул

2012-03-23,00:24

Сургалтын блогийн зөвлөмж

Багш:                       Б.Мөнхтуул

Блогийн хаяг:          www.monhtuul.blogmn.net

Блогийн нэр:            Сургалтын блог

Блогийн танилцуулга: Туршлага солилцох тухай

Бичлэгийн ангилал: байхгүй

Холбоос:  3

Нээсэн огноо: 2012.02.07

Сургалт, Сургалтын блог гэсэн гарчиг бүхий  2 мэдээ оруулсан.

Анхаарах зүйл:

Эцэг эх, сурагчдад зайн сургалт явуулах, сурган хүмүүжүүлэх зөвлөгөө өгөх зорилгоор үүсгэсэн сургалтын блог нь туршлага солилцох тухай гэсэн танилцуулгатай байж болохгүй. Математикийн хичээлийн зайн сургалт явуулах гэж болно.

Багшийн сонгосон энэ загвар нь бичлэгийн ангилалгүй тул ангилалтай загвар сонгох хэрэгтэй. Бичвэрийн тоо нэмэгдэх тутам эцэг эх, сурагчид блогоос мэдээлэл авах нь хүндрэлтэй болдог тул ангилал хийснээр хайж буй мэдээллийн ангиллаа сонгоод байршуулсан нийтлэлийг уншихад хялбар байх болно.

2012.02.07-нд блогоо нээж, 2 мэдээ оруулснаас хойш хөтлөлт хийгээгүй байна. Иймд бие даалтын даалгавар, зайн сургалтын хичээл, сурган хүмүүжүүлэх зөвлөгөө, зааж буй хичээлээр болон сургууль, ангидаа зохиогдож буй арга хэмжээг сурталчилсан фото зургаар баяжуулсан мэдээ мэдээлэл, ангийн тэргүүний сурагчдыг алдаршуулах мэдээлэл тогтмол байршуулах  хэрэгтэй байна.

Багш өөрийн зураг, хичээл зааж буй зураг, ангийнхаа сурагчидтай хамт авахуулсан зургийн аль нэгийг танилцуулга хэсэгт оруулах шаардлагатай.

Тэргүүний сурагчид, манай ангийн бахархал гэсэн ангилал нээж, математикийн хичээлээр болон дааж авсан ангийнхаа тэргүүний сурагчдын фото зурагтай мэдээллийг байршуулах нь эцэг эхийн хүүхдээрээ бахархах сэтгэл, сурагчийн идэвх чармайлт, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх сайн талтай байдаг.

Зөвлөмж:

Багшийн сургалтын блогт тавигдах шаардлага:

  1. Бичлэгийн  ангилалтай байх
  2. Блогийн ерөнхий дизайн, зураг нь этгээд бус байх
  3. Өнгөний зохицол сайн байх
  4. Блогт оруулж буй сургалтын материал нь зөв бичих дүрмийн алдаагүй, найруулга сайтай байх

Бичлэгийн ангиллыг дор дурдсан байдлаар үүсгэж болно. Үүнд:

    1. Мэдээ мэдээлэл
    2. Зар мэдээ
    3. Бие даалтын даалгавар
    4. Эцэг эхчүүдэд сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
    5. Сурагчдад зөвлөгөө
    6. Цахим судалгаа  гэх мэт

Сургалтын болон хичээлээс гадуур зохион байгуулагдаж буй үйл ажиллагааг сурталчилсан мэдээ мэдээлэл, хариуцаж ажиллуулдаг хүүхэд хөгжүүлэх сонгон, секц, дугуйлан, клубын  үйл ажиллагааны  төлөвлөгөө, хуваарь, зохиогдож буй арга хэмжээг сурталчилсан  фото зургаар баяжуулсан мэдээ мэдээллийг тогтмол байршуулах нь багшийн сургалтын блогт зочлох эцэг эх, сурагчдын тоог нэмэгдүүлэх болно.

Мөн

-       Рациональ  тэгшитгэл, тэнцэтгэл биш, систем

-       Иррациональ тэгшитгэл ба тэнцэтгэл биш

-       Илтгэгч  тэгшитгэл, тэнцэтгэл биш

-       Логарифм тэгшитгэл, тэнцэтгэл биш

-       Тригонометр

-       Интеграл

-       Магадлал

гэх мэтээр хэддүгээр ангид хичээл зааж буйгаас хамааран бүлэг сэдвээр ангилал үүсгэж, бие даалтын даалгавар, зайн сургалтын хичээл, үнэлгээний цахим тест байршуулахад болно.

TV хичээл байдлаар бэлтгэсэн хичээл нь зөвхөн зайн сургалтын хичээлд хамаарагдана гэсэн буруу ойлголт багш нарт байдаг бөгөөд

-     Бүлэг сэдэв, нэгж хичээлийн хөтөлбөрийн сэдвээр бие даалтын даалгавар тодорхой хугацаанд өгөөд сурагчид даалгавраа хураалгуулсны дараа зөв хариултыг  байршуулах

-      Хоцрогдолтой сурагчдад зориулсан цуврал хичээл

-      Түлхүү түвшний сурагчдад зориулсан цуврал хичээл байршуулах зэргээр зайн сургалт явуулж болно.

Зайн сургалтын хичээл нь аудио, видео, PDF, Хэрэглээний програмууд ашиглаж хийх  гэх мэтээр ямар ч хэлбэртэй байж болно.

Жнь: Квадрат тэгшитгэл бүлэг сэдвийг үзэж эхлэхийн өмнө хичээлийн нийт цаг,  сурагчдын эзэмших мэдлэг, чадвар, бие даалтаар ямар  даалгавар хийх, хэзээ гүйцэтгэсэн байх,  шалгалт хэзээ авах, шалгалтын жишиг даалгавар гэх мэт сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг блогтоо байршуулах хэрэгтэй юм.

Улмаар  тухайн сэдвээр бие дааж бодох бодлогыг байршуулаад сурагчид даалгавраа хураалгах сар, өдрийг тодорхой зааж өгнө.

Сурагчид бие даалтын даалгавраа хураалгуулсны дараа зөв хариултыг  үнэлгээтэй хамт байршуулна. Зөв хариулт байршуулсны дараа сурагчдын дэвтрийг буцааж өгч, хийсэн даалгавраа багшийн зөв хариулттай тулгаж,  алдаагаа олох, өөртөө үнэлгээ өгөх, буруу бодсон бодлогоо зөв болгож бодох даалгавар өгнө.

Багш сурагчийн бодсон бодлогыг зөв, буруу гэж зассан үед сурагч үнэлгээгээ харахаас яг юун дээр алдаж вэ гэдгээ анхаардаггүй тал байдаг тул сурагчаар өөрөөр нь алдааг  олуулах нь ямар нэг зүйлд дүн шинжилгээ хийлгэж сургах, зөв бодолтыг дахин хийлгэх нь ойлгоогүй зүйлээ мэдэж авахад тустай байдаг.

Бие даалтаар 50 бодлого өгөх шаардлагатай үед тодорхой хугацаа зааж, 10-15 бодлогоор цувуулж өгөх нь тухайн даалгаврыг хүлээж авч байгаа сурагчийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж, даалгавар гүйцэтгэх сурагчдын тоо, гүйцэтгэлийн чанарыг нэмэгдүүлдэг. 50 бодлого яаж бодно доо гэж  хүлээж авах, зөвхөн 10 бодлого л бодно гэж бодохын ялгаа их байдагт оршино.

Сургалтын блог тогтмол хөтөлснөөр багш хөгжих, интернэтийн болон компьютерийн мэдлэг, чадвар дээшлэх, багшийн хөгжлийг дагаад эцэг, эх, сурагчдын интернэт ашиглах чадвар сайжрах, орон зай, цаг хугацаанаас үл хамаарч зайн сургалтад хамрагдах, сурган хүмүүжүүлэх зөвлөгөө авах ач холбогдолтой юм.

Төсөл хэрэгжиж буй сургуулиудын багш нарын дунд зарлагдсан “Шилдэг сургалтын блог” шалгаруулах уралдаанд амжилттай оролцоно гэдэгт итгэж байна.

Амжилт хүсье!!


Зөвлөмж бичсэн: Төслийн зохицуулагч П.Энхмаа


бичсэн: Сургалтын блог төрөл: Багш нарт зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 126 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 107-с 39-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Мэдээ мэдээлэл
  • Төслийн танилцуулга
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Багш нарт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана.
  • Цогтцэцийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник
  • Сургалтын блогийн зөвлөмж
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • Замын-Үүдийн сургууль
  • Зүүнбаянгийн сургууль
  • IQ test
  • Англи-монгол-англи толь бичиг
2006-2009 © Өмнөговь аймгийн Цогтцэций сумын багш нартаа