Цахим хичээлийн зөвлөмж
Сэдэв: Иргэний нийгэм гэж юу вэ?
Зорилго: Иргэний нийгмийн тухай ойлголттой болох
Анхаарах зүйл:
- Ээлжит хичээлийн сургалтын хөтөлбөрийг слайд руу шилжүүлсэн байна. Үүнд:
o Слайд 1: Багшийн танилцуулга
o Слайд 2: Хичээлийн сэдэв
o Слайд 3: Хичээлийн зорилго
o Слайд 4: Сэргээн санах /схем харуулсан/
o Слайд 5: Багш, сурагчийн үйл ажиллагаа /багш юу заах, сурагч юу хийхийг бичсэн /
o Слайд 6: Гэрийн даалгавар
- Слайдын суурь өнгө, текстийн өнгөний сонголт тохиромжтой бус. Ялангуяа слайд 5 дээр сунжирсан урт текст бичсэн байгаа үед текстийн фондын хэмжээ том, жижиг янз бүр байгаа болон суурь өнгө, үндсэн текстийн өнгөний зохимж муу байгаагаас харагдац муутай байна.
- Слайд 5: Багшийн ба сурагчдын үйл ажиллагааг тусгасан текст нь цахим сургалтын хэрэглэгдэхүүнд тавигддаг шаардлагыг хангаагүй.
- Хичээлийн агуулгатай холбоотой сургалтын хэрэглэгдэхүүн байхгүй.
- “Цахим хичээл, цахим сургалтын хэрэглэгдэхүүний ялгаа” зөвлөмжийг уншихыг зөвлөж байна.
- Засварлаад дахиж илгээнэ үү.