Цахим хичээлийн зөвлөмж, №2
Багш Ж.Мөнхзул:
Сэдэв: Бататгал хичээл
- Слайдын суурь өнгө, текстийн өнгөний зохицол сайн болсон байна. Сэтгэл гаргаж хийсэн хичээл байна. Баяр хүргэе!
Анхаарах зүйл:
- Слайд 1: Цахим хичээл гэж бичих шаардлагагүй. Сургуулийн нэр, хичээлийн сэдэв, багшийн нэр, хамрах хүрээ оруулахад болно. Жнь:
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ЕББДСургууль
Сэдэв:
Хамрах хүрээ:
Багш:
- Слайд 2,3,4: Эхлээд гарчиг, дараа нь текст гарч ирэхээр хөдөлгөөний тохиргоо хийх хэрэгтэй юм.
- Слайд 2: Бататгал хичээлд хэд хэдэн сургалтын хэрэглэгдэхүүн оруулах
- Слайд 8: Зөв хариулт Б гэж бичихийн оронд 1836 гэж тоогоор өгөх
- Слайд 7, 9, 11, 13: Бодлого өгсөн слайданд хөдөлгөөнтэй зураг оруулсан байгаа нь сурагчид хөдөлгөөнт зураг руу хараад анхаарал нь сарних тул тохиромжгүй байна. Харин зөв хариулт өгсөн слайдандаа оруулж болно.
- Слайд 16: Хэтэрхий хурдан хөдөлгөөнтэй зураг нь тохиромжгүй байдаг.
- Слайд 21: Суралцагсдадаа гэдэг үгийн оронд сурагчдадаа юм уу, шавь нартаа гэж оруулбал тохиромжтой юм. Мөн сонгосон зураг тохиромжгүй байна.
- Бататгал хичээл учраас зөв бодолтыг үзүүлсэн слайд бэлтгээд тухайн бодлогын зөв хариултын дараа юм уу, тэмцээний дараа үзүүлэх нь тохиромжтой.