Цахим хичээлийн зөвлөмж, №3
Багш: Э.Анхбаяр
Сэдэв: Ижил нэмэгдэхүүний нийлбэр олох
Анхаарах зүйл:
- Слайд 1: Цахим хичээл гэж бичих шаардлагагүй. Сургуулийн нэр, хичээлийн сэдэв, багшийн нэр, хамрах хүрээ оруулахад болно. Жнь:
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ЕББДСургууль
Сэдэв: Ижил нэмэгдэхүүний нийлбэр олох
Хамрах хүрээ:
Багш: Э.Анхбаяр
- Хичээлийн хамрах хүрээ буюу хэддүгээр ангийн сурагчдад зориулсан хичээл болох нь мэдэгдэхгүй байна.
- Слайд 2: Текст слайдаас илүү гарсан байна. MS Power Point дээр хийсэн хичээлийг өргөтгөл хийж, OO Presentation програм руу шилжүүлсэн үед текст слайдаас илүү гарах алдаа заадаг.
- Слайд 2: Хичээлийн сэдэв, зорилго, зорилтыг нэг слайданд багтааж бичсэн нь тохиромжгүй юм. Нэг слайданд нэг л утгат хэсэг оруулах хэрэгтэй байдаг. Хичээлийн сэдвийг хамгийн эхний слайданд бичээд зорилго, зорилтыг тус бүрд нь нэг слайд болгох нь тохиромжтой.
- Слайд 3,4,6: Асуух өгүүлбэр учраас асуултын тэмдэг тавих
- Слайд 5: Зөв бичилт - Чебурашка
- Слайд 7: “Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа!” гэдэг өгүүлбэр нь илтгэл тавихад хэрэглэгддэг. “Хичээлд идэвхтэй оролцсон шавь нартаа баярлалаа!” гэж бичих нь зохимжтой.
- “Ижил нэмэгдэхүүний тусламжтайгаар үржих үйлдлийн анхны мэдэгдэхүүнийг олгох” гэсэн хичээлийн зорилтод нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн байхгүй байна.
- Слайд 3,4,5,6-н дараа зөв хариултыг бичсэн слайд оруулах нь сурагчдад илүү ойлгомжтой байх болно.
- Дүгнэлт байхгүй байна.
- Слайдын суурь өнгө, текстийн өнгөний зохицол сайн болсон байна.
- “Цахим хичээл, цахим сургалтын хэрэглэгдэхүүний ялгаа” зөвлөмжийг уншина уу.
- Дээр дурдсан алдааг засварлаад дахиж илгээнэ үү.