Өмнөговь аймгийн Цогтцэций сумын багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөрийн Цахим сургалт төсөл

Шинэ сэтгэгдлүүд

  • Цахим хичээл: Эзэлхүүн-Татаж авах бичлэгт Зочин: Бусдадаа туршлагаа хуваалцаж байгаад маш их баярлаж
  • Google-с хэрхэн оновчтой хурдан хайлт хийх вэ? бичлэгт yttt:
  • Google-с хэрхэн оновчтой хурдан хайлт хийх вэ? бичлэгт Зочин:
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг... бичлэгт Зочин: utasnii dugaaraa bichnuu byasalgald burtguuleh gesen
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө бичлэгт Зочин: дээр үед уншиж байсан жишээг бичсэн байна
  • "Шилдэг цахим хичээл шалгаруулах" уралдааны дүн, 2... бичлэгт Aalz (зочин):
  • Гомдол, бухимдал, гутрал, атаа жөтөө нь хүний гэрлэн бүрхүүл... бичлэгт Aalz (зочин): goe shvv ..
  • Амжилтанд хүрэх 4 нууц / Зөвлөгөө бичлэгт Отгонжаргал (зочин): Баярлалаа.
  • Цахим хичээл: Эзэлхүүн-Татаж авах бичлэгт Зочин: САЙН БОЛСОН
  • "Шилдэг цахим хичээл шалгаруулах" уралдааны дүн, 2... бичлэгт Зочин: үнэхээр гое таньд ажлын амжилт..
  • Захидал бичлэгт аалз (зочин):
  • Багш та! Алган дээр од тавьдаг шидтэн ... бичлэгт Сургалтын блог: Баярлалаа гоё шүлэг нийтэлсэн байна Ойрын үед холбогдоогүйд уучлал
  • "Шилдэг цахим хичээл шалгаруулах" уралдааны дүн, 2... бичлэгт Зочин: цахим хичээлийг ээлжит хичээлдээ байнга хэрэглэж хэвшсэн байдлаар нь дүгнэвэл бодитой үнэлгээ болно..
  • Цахим хичээлийн зөвлөмж, №6 бичлэгт ganaa: баярлалаа
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
80549 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 107-с 42-р хуудас. | дараах >>

Сургалтын блогийн зөвлөмж/ Багш Э.Мөнгөнтуул

2012-03-20,23:33


Сургалтын блогийн зөвлөмж

Багш:                        Э.Мөнгөнтуул

Блогийн хаяг:          www.mongoougovi.blogmn.net

Блогийн нэр:            Миний бурхан

Блогийн танилцуулга: Өөрийнхөө үзэл бодлыг бусадтай хуваалцах

Бичлэгийн ангилал: 6

Холбоос: 7

Блогийн загвар, өнгө үзэмж сайн. Нийт 7 нийтлэл оруулсан.

 2 цахим хичээл, 2 зөвлөгөө оруулсан байна. Зөвлөгөө ангилалд "Хүн орчин" хичээлийн  тест, 1 цахим хичээл оруулсан.

Анхаарах зүйл:

Багшийн блогийн нэр нь “Сургалтын блог” гэж байх,  блог хөтлөхийн зорилго нь эцэг эх сурагчдад зайн сургалт явуулах, сурган хүмүүжүүлэх зөвлөгөө өгөхөд оршдог.

Багш нь хэдэн ч блог хөтөлж болох ба өөрийнхөө үзэл бодлыг бусадтай хуваалцах блогийг  хувийн блог хэлбэрээр хөтөлж болно.

Оруулж буй  бичвэрийн ангиллыг зөв хийх хэрэгтэй. Жнь: Зөвлөгөө ангилалд оруулсан цахим хичээлийг “Цахим хичээл” ангилалд оруулах

Сүүлийн бичлэгийг  2012.03.10-нд оруулсан байна. Иймд сургалтын блогоо тогтмол хөтлөх, бие даалтын даалгавар, зайн сургалтын хичээл, ангидаа зохиогдож буй арга хэмжээг сурталчилсан фото зургаар баяжуулсан мэдээ мэдээлэл, ангийн тэргүүний сурагчдыг алдаршуулах мэдээлэл тогтмол байршуулах хэрэгтэй юм.

Зөвлөмж:

Бага ангийн багш нар

-     Шүлэг
-     Дуу
-     Оньсого
-     Зүйр цэцэн үг
-     Сургамжит өгүүллэг
-     Уран зохиол гэх мэт ангилал оруулж, сурагчдын  хичээлээс гадуур заавал унших ёстой уран зохиол, цээжлэх шүлэг, дуу, оньсого, зүйр цэцэн үгийг байршуулж байх нь эцэг эх, сурагчдад тустай  юм.

Ангийн тэргүүний сурагчид, эсвэл манай ангийн бахархал гэсэн ангилал нээж, тэргүүний сурагчдынхаа фото зурагтай мэдээллийг байршуулах нь эцэг эхийн хүүхдээрээ бахархах сэтгэл, сурагчийн идэвх чармайлтыг нэмэгдүүлэх сайн талтай байдаг.

Жнь: Сурагч Э.Нацаг нь ангийн цэвэр бичгийн аварга сурагч боллоо. Манай ангийн сурагчид Нацагийн цэвэр, нямбай бичдэг зангаас үлгэр дууриалал авч, бүгдээрээ цэвэр бичигтэн болцгооё! Э.Нацагтаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе! гэсэн мэдээллийн хамт сурагчийн зураг, дэвтрийн зургийг байршуулж болно.

Сургалтын блог тогтмол хөтөлснөөр багш хөгжих, интернэтийн болон компьютерийн мэдлэг, чадвар дээшлэх, багшийн хөгжлийг дагаад эцэг, эх, сурагчдын интернэт ашиглах чадвар сайжрах, орон зай, цаг хугацаанаас үл хамаарч зайн сургалтад хамрагдах, сурган хүмүүжүүлэх зөвлөгөө авах ач холбогдолтой юм.

Төсөл хэрэгжиж буй сургуулиудын багш нарын дунд “Шилдэг сургалтын блог” шалгаруулах уралдаан зарлагдсан байгаа ба Мөнгөнтуул багш та  сэтгэл гаргаж, цаг зав гаргаж, няхуур нямбай зангаар цахим хичээл бэлтгэдэг хөдөлмөрч зангаараа сургалтын блогоо тогтмол хөтөлж, уралдаанд амжилттай оролцоно гэдэгт итгэж байна.

Амжилт, бас дахиад амжилт!!!

Зөвлөмж бичсэн: Төслийн зохицуулагч П.Энхмаа

 

бичсэн: Сургалтын блог төрөл: Багш нарт зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 103 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 107-с 42-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Мэдээ мэдээлэл
  • Төслийн танилцуулга
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Багш нарт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана.
  • Цогтцэцийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник
  • Сургалтын блогийн зөвлөмж
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • Замын-Үүдийн сургууль
  • Зүүнбаянгийн сургууль
  • IQ test
  • Англи-монгол-англи толь бичиг
2006-2009 © Өмнөговь аймгийн Цогтцэций сумын багш нартаа