Өмнөговь аймгийн Цогтцэций сумын багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөрийн Цахим сургалт төсөл

Шинэ сэтгэгдлүүд

  • Цахим хичээл: Эзэлхүүн-Татаж авах бичлэгт Зочин: Бусдадаа туршлагаа хуваалцаж байгаад маш их баярлаж
  • Google-с хэрхэн оновчтой хурдан хайлт хийх вэ? бичлэгт yttt:
  • Google-с хэрхэн оновчтой хурдан хайлт хийх вэ? бичлэгт Зочин:
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг... бичлэгт Зочин: utasnii dugaaraa bichnuu byasalgald burtguuleh gesen
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө бичлэгт Зочин: дээр үед уншиж байсан жишээг бичсэн байна
  • "Шилдэг цахим хичээл шалгаруулах" уралдааны дүн, 2... бичлэгт Aalz (зочин):
  • Гомдол, бухимдал, гутрал, атаа жөтөө нь хүний гэрлэн бүрхүүл... бичлэгт Aalz (зочин): goe shvv ..
  • Амжилтанд хүрэх 4 нууц / Зөвлөгөө бичлэгт Отгонжаргал (зочин): Баярлалаа.
  • Цахим хичээл: Эзэлхүүн-Татаж авах бичлэгт Зочин: САЙН БОЛСОН
  • "Шилдэг цахим хичээл шалгаруулах" уралдааны дүн, 2... бичлэгт Зочин: үнэхээр гое таньд ажлын амжилт..
  • Захидал бичлэгт аалз (зочин):
  • Багш та! Алган дээр од тавьдаг шидтэн ... бичлэгт Сургалтын блог: Баярлалаа гоё шүлэг нийтэлсэн байна Ойрын үед холбогдоогүйд уучлал
  • "Шилдэг цахим хичээл шалгаруулах" уралдааны дүн, 2... бичлэгт Зочин: цахим хичээлийг ээлжит хичээлдээ байнга хэрэглэж хэвшсэн байдлаар нь дүгнэвэл бодитой үнэлгээ болно..
  • Цахим хичээлийн зөвлөмж, №6 бичлэгт ganaa: баярлалаа
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
80563 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 107-с 41-р хуудас. | дараах >>

Сургалтын блогийн зөвлөмж/ Багш Т.Даваасүрэн

2012-03-21,23:58


Сургалтын блогийн зөвлөмж

Багш:                      Т.Даваасүрэн

Блогийн хаяг:          www.davkaaugovi.blogmn.net

Блогийн нэр:            Чи шүү! Чи л бүгдийг чадна.

Бичлэгийн ангилал: байхгүй

Холбоос:  байхгүй

Блогийн загвар, өнгө үзэмж сайн. Нийт 2 нийтлэл оруулсан. “Ээждээ төрсөн өдрийн мэнд хүргэе!” гарчгийн дор дууны бичлэг, мөн танилцуулгад багш зургаа оруулсан нь сайн байна.

Анхаарах зүйл:

Багшийн блогийн нэр нь “Сургалтын блог” гэж байх,  блог хөтлөхийн зорилго нь эцэг эх сурагчдад зайн сургалт явуулах, сурган хүмүүжүүлэх зөвлөгөө өгөхөд оршдог.

Оруулж буй  бичвэрийн ангилал хийх  хэрэгтэй. Бичвэрийн тоо нэмэгдэх тутам эцэг эх, сурагчид блогоос мэдээлэл авах нь хүндрэлтэй болдог тул ангилал хийснээр хайж буй мэдээллийн ангиллаа сонгоод байршуулсан нийтлэлийг уншихад хялбар байх болно.

Хэрэв багшийн сонгосон загвар нь бичлэгийн ангилалгүй бол ангилалтай загвар сонгох хэрэгтэй.

Сүүлийн бичлэгийг  2012.01.19-нд оруулсан байна. Иймд бие даалтын даалгавар, зайн сургалтын хичээл, ангидаа зохиогдож буй арга хэмжээг сурталчилсан фото зургаар баяжуулсан мэдээ мэдээлэл, ангийн тэргүүний сурагчдыг алдаршуулах мэдээлэл тогтмол байршуулах  хэрэгтэй байна.

Мөн шаардлагатай газар анхаарлын тэмдэг тавих /хүргэе!/, өгүүлбэр эхлэхэд том үсгээр бичих, хайхрамжгүй байдлаас дүрмийн алдаатай бичих /эзэгүйд/ зэрэгт цаашид анхаарахыг  зөвлөж байна.

Зөвлөмж:

Багшийн сургалтын блогт тавигдах шаардлага:

-     Бичлэгийн төрөл, ангилалтай байх
-     Блогийн ерөнхий дизайн, зураг нь этгээд бус байх

-     Өнгөний зохицол сайн байх

-     Блогт оруулж буй сургалтын материал нь зөв бичих дүрмийн алдаагүй, найруулга сайтай байх

-     Бичлэгийн ангилал үүсгэсэн байх. Үүнд:

  • Математик
  • Монгол хэл
  • Хүн орчин
  • Хүн байгаль
  • Дүрслэх урлаг
  • Дуу хөгжим гэх мэтээр хичээл тус бүрээр ангилал үүсгэж, тухайн хичээлийн гэрийн даалгавар, бие даалтын даалгавар, зайн сургалтын хичээл байршуулж болно.

Дээр дурдсан ангиллаас гадна

  • Эцэг эхчүүдэд сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
  • Сурагчдад зөвлөгөө
  • Мэдээ мэдээлэл
  • Зар мэдээ гэх мэт ангилал үүсгэж

сургалтын болон хичээлээс гадуур зохион байгуулагдаж буй үйл ажиллагааг сурталчилсан  фото зургаар баяжуулсан мэдээ мэдээллийг тогтмол байршуулах нь багшийн сургалтын блогт зочлох эцэг эх, сурагчдын тоог нэмэгдүүлэх болно.

Мөн бага ангийн багш нар

-       Шүлэг

-       Дуу

-       Оньсого

-       Зүйр цэцэн үг

-       Сургамжит өгүүллэг

-     Уран зохиол гэх мэт ангилал оруулж, сурагчдын  хичээлээс гадуур заавал унших ёстой уран зохиол, цээжлэх шүлэг, дуу, оньсого, зүйр цэцэн үгийг байршуулж байх нь эцэг эх, сурагчдад тустай  юм.

Ангийн тэргүүний сурагчид, эсвэл манай ангийн бахархал гэсэн ангилал нээж, тэргүүний сурагчдынхаа фото зурагтай мэдээллийг байршуулах нь эцэг эхийн хүүхдээрээ бахархах сэтгэл, сурагчийн идэвх чармайлтыг нэмэгдүүлэх сайн талтай байдаг.

Жнь: Сурагч Д.Баатарцог нь ангийн монгол бичгийн аварга сурагч боллоо. Д.Баатарцогтоо баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе!  гэсэн мэдээллийн хамт сурагчийн зураг, монгол бичгийн хичээлийн дэвтрийн зургийг байршуулж болно.

Сургалтын блог тогтмол хөтөлснөөр багш хөгжих, интернэтийн болон компьютерийн мэдлэг, чадвар дээшлэх, багшийн хөгжлийг дагаад эцэг, эх, сурагчдын интернэт ашиглах чадвар сайжрах, орон зай, цаг хугацаанаас үл хамаарч зайн сургалтад хамрагдах, сурган хүмүүжүүлэх зөвлөгөө авах ач холбогдолтой юм.

Төсөл хэрэгжиж буй сургуулиудын багш нарын дунд зарлагдсан “Шилдэг сургалтын блог” шалгаруулах уралдаанд амжилттай оролцоно гэдэгт итгэж байна.

Амжилт хүсье!!!

Зөвлөмж бичсэн: Төслийн зохицуулагч П.Энхмаа

 

 

бичсэн: Сургалтын блог төрөл: Багш нарт зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 118 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 107-с 41-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Мэдээ мэдээлэл
  • Төслийн танилцуулга
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Багш нарт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана.
  • Цогтцэцийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник
  • Сургалтын блогийн зөвлөмж
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • Замын-Үүдийн сургууль
  • Зүүнбаянгийн сургууль
  • IQ test
  • Англи-монгол-англи толь бичиг
2006-2009 © Өмнөговь аймгийн Цогтцэций сумын багш нартаа